Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2020-01-15   |   Админ   |   188   |  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

Ажлын хэсэг нь Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.