2019-11-01 | Админ | 92 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. “Саммитмедикал сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/7802 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Номуулин
2. “Магнай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч С.Эрдэнэбаярт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/7355 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
3. “Монгол голомт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад тус тус холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2019/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
4. М.Болатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Номуулин
10.30 цагаас
5. Н.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/7687 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
6. “Мөнхийн баян гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/0107 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Номуулин
7. Г.Мягмарын гомдолтой, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цэцэгдэлгэрт холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Номуулин
8. “Эм Эм Жи капитал” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Ганхуягт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0575 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
13.30 цагаас
9. “Улаанбаатаркапитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/7538 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Цогт
10. “Мөнх-Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123/ШШ2019/0023 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
11. “Дулаан сэтгэл нийгэмлэг” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0520 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
15.30 цагаас
12. “Хаш гоёо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 111/ШЗ2019/0165 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
13. “Улсын их дэлгүүр” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Нямдаваад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлханд, Т.Ганбат нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
14. “Дорнодсодиум сульфат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0513 шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
15. “Нексус зоне” ХХК, “Даянжумаа” ХХК, “Өсөхмөрөн” ХХК, “Бүрэнбургалтай” ХХК, “Баясах стандарт”, “Талын соёолж”, “Өрнийн ойл” ХХК, “Монументаль арт групп” ХХК, “Боржигон-Агро” ХХК, “Ширээ дамдин” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0504 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, Д.Амарбаясгалан, өмгөөлөгч П.Алтанчимэг нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
16. “Тайкүүндепот монголиа” ХХК, “Альшаахайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Б.Ганзориг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлтийн хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/7375 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
17. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/7769 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Дариймаагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн