Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-19

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-09-19

2019-09-13   |   Админ   |   81   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Г.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5935 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн     

2. “Фестиваль” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2019/0049 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Көк балхаш” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хайратханы давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал      

3. Ц.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг, улсын байцаагч Б.Мөнх-Эрдэнэ, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад тус тус холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Саранцэцэг, Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Махгалсүрэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн     

4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа                                                                               

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5938 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа     

6. Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны хойшлуулах тухай” 109/ШЗ2019/0187 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал      

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5984 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч М.Рэгзэдмаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал  

8. “Эрдэнэставан толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал     

13.30 цагаас

9. “Гүнбилэг гоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5808 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

10. Э.Жаргал-Эрдэнэ, “Бат богд хайрхан тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2018/5865 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Бат богд хайрхан тур” ХХК-ийн төлөөлөгч Ч.Халиунбатын гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар  

11. Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд “Shuurkhai cargo” LLC /Шуурхай карго компани/-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6409 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

12. Л.Тунгалаг, Л.Солонго, Л.Ундрах нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5926 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Н.Борхүү, гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, С.Отгонсүрэн нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн