Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Тайванийн тайпей хотод зохион байгуулагдах туршлага солилцох хөтөлбөрт урьж байна

Тайванийн тайпей хотод зохион байгуулагдах туршлага солилцох хөтөлбөрт урьж байна

2019-09-06   |   Админ   |   138   |  

Тайванийн Тайпей хотын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох 15 дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсаас 8 шүүгч, 7 шүүхийн захиргааны ажилтан оролцоно.

 

Оролцогчдод тавих шаардлага:

Сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

1.Сүүлийн 3 жил Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан гадаад сургалтад хамрагдаагүй байх;

2.Тайваний Тайпей хотод зохион байгуулсан өмнөх жилийн сургалтуудад хамрагдаагүй байх;

3.Шүүхийн байгууллагад доод тал нь 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

4.Сургалтад хамрагдах хүсэлтэд тухайн онцлон судлах асуудал, хуваалцах туршлагын талаар төлөвлөгөө боловсруулсан байх;

Сонгон шалгаруулалтын бүртгэл:

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ. Үүнд:

1. Нэр дэвшүүлэх мэдүүлэг; (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)

Дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор foreign.affairs@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Сургалттай холбоотой асуудлаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын 70007028, 99189737 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР