Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-14

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-14

2019-08-14   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/5097 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Хорол индего” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбадоржийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахгүй орхих тухай” 128/ШЗ2019/5222 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Алтангадасын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

3. “Энто” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаярт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

4. “Хаан банк” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Мөнхжаргалд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0399 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Х.Содном-Ишийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5097 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Хүрэлбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

6. Я.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Энхцэцэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

7. Х.Мэгддоржийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0302 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд С.Гэрэлт-Од нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

8. “Монголын Хүдэр хамгаалах сан” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

13.30 цагаас

9. Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 06 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэжидийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригбаатар

10. П.Баяртогтохын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5225 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригбаатар

11. “Багануурын дулааны станц” ХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

12. Д.Сарангэрэлийн гомдолтой, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0375 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

13. “Үлэмж агь катеринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Аринугэрэл нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0405 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин                                                                                                                         

15.30 цагаас

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5139 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Өлзийтогтохын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5201 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Өлзийтогтохын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/5049 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдуламын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн