Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-08

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2019-08-08

2019-08-02   |   Админ   |   114   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. “Еврохаус” ХХК, “Монголын байгаль орны төлөөх хуульчдын холбоо” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4477 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаярын гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргалын дүгнэлттэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ногооннуур сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Нуршекерт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0046 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг гуравдагч этгээд П.Баатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

3. “Селенасибирь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

4. “Заамар гоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

10.30 цагаас

5. “Монголиан интернет сервис провайдер аллианс” ГҮТББ, “Жемнэт” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Харилцаа, холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/4393 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

6. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлтийг хүлээн авч, давж заалдах гомдлын хугацаа сэргээх тухай” 117/ШЗ2019/0100 дугаар захирамжийг нэхэмжлэгч О.Ганбатын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

7. Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн байцаагч Б.Мөнхдэлгэр, тэтгэвэрийн байцаагч Н.Хөвсгөлдалай нарт  холбогдох, Хөвсгал аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

8. “Дөрвөн гэгээн эрдэнэ” хоршооны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Гэрэлцацралд холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2019/0016 дугаар  шийдвэртэй зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

13.30 цагаас

9. “Төв эрдэнэ сант” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 69 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

10. Ш.Туяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0311 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

11. “Дэнхээлжин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 111/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

12. “Өсөх-Ар” ХХК-ийн гомдолтой, Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2019/0010 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

15.30 цагаас

13. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 115/ШЗ2019/0058 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Хөх тэнгэрийн цахиур” ХХК-ийн захирал У.Бат-Эрдэнийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

14. “Гулзатын санаачлага” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 67 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

15. “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтэсийн улсын ахлах байцаагч Б.Галияд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

16. Г.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0318 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн