Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-17

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-07-17

2019-07-17   |   Админ   |   97   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. “Седарс партнерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2019/4028 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Д.Алтансүх нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/4497 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Л.Болортунгалагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. “Фиаблебиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг товлох тухай” 128/ШЗ2019/3863 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг буцаасан.

4. Н.Оюунбуд нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш нарт холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2019/0014 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Удвалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангасан.

5. “Басмаа констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0294 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулав.

10.30 цагаас

5. “Алтайнхүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал: ЗХШХШТХ-ийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.