Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-20

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-06-20

2019-06-20   |   Админ   |   107   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Пүрэв гараг

08.30 цагаас

1. Д.Батхуягын гомдолтой, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулгад холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлалыг шүүгч Д.Баттулгын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3589 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагчийн төлөөлөгч Б.Ганзаяагийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

            3. Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх тухай” 121/ШЗ2019/0039/З дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

4. “Танлон” ХХК, “Гацуурт” ХХК, “Марико манхан” ХХК, “Сэрүүн сэлбэ” ХХК, “Си Би Эс Эн” ХХК, “Арслантрейд” ХХК, “Таны зам” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

5. М.Алтынханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэнд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

6. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/3488 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон.

            7. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3578 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч С.Гүрсэдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэл гаргагч С.Гүрсэдийн гомдлыг хангахгүй орхисон.

            8. С.Нэргүй нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

9. Г.Ганзоригтын нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0189 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

10. Ш.Болормаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

11. Н.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

13.30 цагаас

12. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3511 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ж.Буянбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

            13. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3543 дугаар захирамжийг гомдол гаргагч П.Амарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг хангасан.

14. “Лувсан Данзан равжаа Академи” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2019/3296 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Сүннаяд тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

15. “Тэспетролиум” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Хоролсүрэн, М.Баттуул нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэртэй зөрчлийн хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасан.

16. Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга аудитын менежер Ш.Мөнхбаяр, ахлах аудитор Ш.Ганчимэг нарт холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

17. Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/3583 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Анагсархиа” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

18. Д.Цэрэннадмидийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3176 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одончимэгийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

19. “Вантрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/3641 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

20. Э.Пүрэвжавын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0135 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

21. “Хөрх булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн