Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-04-10

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2019-04-10

2019-04-10   |   Админ   |   87   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Лхагва гараг

08.30 цагаас

1. “Би Эс майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1146 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Болормаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

2. А.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0068 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. “Талст маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0074 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

4. К.Дилдагийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комисст тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5. А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/1880 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. “Ананд энд Батзаяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7. “Чимо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн128/ШШ2019/0084 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан, гуравдагч этгээд А.Баябаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

13.30 цагаас

9. “Хуанлу хуантун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 03 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

10. О.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Д.Совд, Б.Алтанцэцэг, С.Сонгууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч О.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат нарын давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

11. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

12. Ч.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

            ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2019/2017 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Мөнх-Эвсэг” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хүсэлт гаргагч “Мөнх-Эвсэг” ХХК-ийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

14. О.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 56 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Жанчивын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Жанчивын гомдлыг хангахгүй орхисон.

            15. “Магнай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 13 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

16. “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0041 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, Н.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлоор

 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн