ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2026.04.21
2026-04-17 | 3242026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мягмар гараг
08.30 цагаас
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 155 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Чандмань хархираа” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
2. Г.Дашдаржаагийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын захирал Ц.Наранчимэг, аудитын менежер Б.Долгорсүрэн нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
3. “Майн ланд майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргалын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
4. Н.Ганболдын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хил хамгаалах ерөнхий газрын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2365 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
5. А.Ержанатын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 2374 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
10.30 цагаас
6. “Эрхэс хүч ТБСС” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Өнөртэгшид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
7. “Монос хэнтий” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
8. “Свисс гарден” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.Уянга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Мэргэн девелопмент” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
9. “Монголын үндэсний их сургууль” БСБ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2026/2254 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан Монгол Улсын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, мөн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2026/1948 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
10. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
13.30 цагаас
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2772 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
12. Б.Баярдалайн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2657 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
13. О.Баасандоржийн гомдолтой, Нийслэлийн хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
14. Ш.Батдоржийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 151 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
15. “Монголхимикал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2171 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Бадамдуламын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
15.30 цагаас
16. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн тухай” 160 дугаар захирамжийг нэхэмжлэгч П.Энхболдын өмгөөлөгч Э.Түмэнбаярын гомдлоор
17. Д.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Актын биелэлтийг түдгэлзүүлж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2751 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
18. М.Энхбатын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол