ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2026.03.25
2026-03-25 | 98
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Лхагва гараг
08:30 цагаас
1. Өмгөөлөгч Е.Маликийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 126 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
2. Б.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
3. Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Мөнгөнзулд холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 47 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Бүрнээгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4. “Цомбон тоосго” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар болон тус газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 808 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Тэмээн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа болон түүний өмгөөлөгч Э.Батжаргал нараас гаргасан давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
5. “Эрингүрэн” ХХК-ийн гомдолтой, Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон тус газрын улсын ахлах байцаагч Н.Батжаргалд тус тус холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. “АУМ алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1952 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “АУМ алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Жавзанпагамын гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
7. А.Уянгын нэхэмжлэлтэй, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1737 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
8. “Хантуул трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Таван толгой түлш” ХХК, Монгол Улсын Сангийн яаманд тус тус холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж,үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 113 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
9. Б.Цэвээндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайд, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах, суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 044 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхтайвангийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10. “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь Гурвансайхан нисэх буудалд холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэн, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 096 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол