-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ООР ШАГНУУЛЛАА

2026-02-16    |   109

     Урган гарч буй ХVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2026.02.16/ “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн байранд боллоо.

    ШЕЗ-ийн дарга П.Золзаяа арга хэмжээг нээж, “Шударга үнэнийг дэнслэх энэхүү чиг үүргийг хариуцлагатай хэрэгжүүлж ирснийг тань үнэлэн шагнаж байна. Шагнана гэдэг нь төр таныг үнэлж, урам өгч байна гэсэн үг.  Тиймээс цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаарай” гээд эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөлөө.

     Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүүг  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шүүгчийн туслах Б.Болормаа нар тус тус шагнууллаа.

Арга хэмжээний төгсгөлд шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдыг төлөөлж ЗХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү үг хэлсэн юм. Тэрээр “Бид бүхний хичээл зүтгэлийг үнэлсэн Төр засагтаа, ШЕЗ-ийн дарга болон гишүүд, ажлын албаныхандаа  нийт шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Миний хувьд шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүгчийн туслах, шүүгч хүртэл 22 жил ажиллажээ. Энэ хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хичээж зүтгэж ирснийг минь үнэлсэнд баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.

Нийт шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны  албан хаагчдадаа баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье!

. . .

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-nam-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-da-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-phu-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/kham-xuat-tinh-som-o-dau-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-phu-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-nam-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-kham-phu-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/hut-thai-co-dau-khong.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-chua-benh-lau-het-bao-nhieu-tien.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/chi-phi-kham-nam-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/tu-van-benh-phu-khoa-voi-bac-si.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanCumbal/PublishingImages/Paginas/blog/cach-pha-thai-an-toan.htm