ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2026.02.11
2026-02-11 | 79
2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. “Нейро хелт” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 943 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
2. Б.Наранзаяагийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч:Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
3. “Би Эй Ти девеломент партнерс” ХХК, “Квантум электрик монголиа” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 384 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Занера амани” ХХК-ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Занера амани” ХХК-ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалын гомдлыг хангахгүй орхисон.
4. Л.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 959 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч:Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
5. П.Магсарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 034 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 812 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаярын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
7. “Ингхө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 781 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянбилэгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, М.Дашпунцаг, Ш.Насан, Ж.Амартүвшин, А.Пүрэвсүрэн, Д.Намсрай, Ж.Ганбат, М.Занданбилэг, Л.Батжаргал, Я.Эрхэмбаяр, С.Хишигжаргал нарт тус тус холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 037 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч М.Занданбилэг, Ж.Ганбат, Ш.Насан, А.Пүрэвсүрэн, Ж.Амартүвшин болон хариуцагч Л.Батжаргал, Я.Эрхэмбаяр, С.Хишигжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
9. “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Минериал эксплорэйшн фандинг” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 849 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Зөв зүг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатаргэрэл, гуравдагч этгээд “Олон овоот гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
10. “Ламор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0645 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
11. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Д.Энхбатад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 359 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисон.
13.30 цагаас
12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 644 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Гэрэгэ поло” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
13. “Нумт-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Тавантолгой түлш” ХХК, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнхийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
14. “Монголиан лү гон интернэйшнл” ГХОХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15. “Тэнүүн хүсэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Отгонсүрэн, Б.Баттогтох нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хариуцагч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
16. Ч.Саруултуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол