ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭСТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-01-29 | 54Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Отгонсайхан нар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Егор болон тус хэлтсийн эргүүл хамгаалалтын офицер цагдаагийн дэслэгч Д.Болортуяа нарыг хүлээн авч уулзлаа.

Хамтарсан уулзалтаар өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн хамтын ажиллагааг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөний хүрээнд санаачлан хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар харилцан санал солилцсон юм.

Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэлэг ажлууд хэрэгжүүлэхээр болов.


. . .
Цаг үеийн мэдээ
03