ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2026.01.22
2026-01-22 | 93
2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 396 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.
2. С.Болдбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 923 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд А.Жавзандолгорын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 8753 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хангай маркет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
4. “Хэрлэн хивс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 219 дүгээр захирамжийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
5. “Өгөөж хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 787 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0285 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Анхдэлгэрийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
7. Ш.Солдатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хяналтын улсын байцаагч Т.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 052 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
9. Х.Серикжаны нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 786 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10. Г.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 595 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Чингис хаан банк” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 260 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
12. Генерго ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэрэн сумын засаг даргад холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13. “Зэндмэнэ суварга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 848 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
14. Б.Энхтүвшиний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 865 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
15. “Согоот илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын газрын улсын байцаагчид холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 016 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
16. “Монгол их коал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 696 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
17. “Аэромонголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Базарсүрэн, Ц.Мөнхтуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 777 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол