ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2026.01.20
2026-01-16 | 273
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мягмар гараг
08.30 цагаас
1. “Хөхтугт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8736 дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Баярмаагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 517 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Хот айл” СӨХ-ны төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
4. Б.Отгонзулын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 025 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
5. “НБИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 719 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
10.30 цагаас
6. Б.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй, Боловсролын яам, Боловсролын зээлийн санд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 758 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарцогтын давж гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
7. Ч.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 675 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0379 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Биг рентал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхээ, Ц.Чулуунтогтох нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
9. С.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 737 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвабуяны давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
10. “Булган тээх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 396 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
13.30 цагаас
11. “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 014 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
12. Ангирмаа өрхийн эрүүл мэндийн төв БГБХН нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 778 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
13. “Флекс солюшн групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 924 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8569 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Майнс Ап” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяагийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 192 дүгээр захирамжийг нэхэмжлэгч С.Булганцэрэнгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
15.30 цагаас
16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 8733 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Электрокем монгол” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
17. П.Энхтайваны нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 039 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол