ӨМГӨӨЛӨГЧДИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГСЭЛ БАЙРШУУЛАВ
2026-01-14 | 91Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах чиг үүргийн хүрээнд “Өмгөөлөгчийн ганцаарчилсан уулзалтын болон цахим хуралдааны өрөө”-г 2025.12.23-ны өдөр ашиглалтад оруулсан билээ.

Өмгөөлөгчийн ганцаарчилсан уулзалтын өрөөг ашиглалтад оруулсантай холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров өнөөдөр /2026.01.14/ тус өрөөгөөр зочиллоо.

Тэрээр тус өрөөнд өмгөөлөгчдийнхөө ажиллах нөхцөлийг бүрдүүлж, өнгөт принтер, бичгийн цаас, бал зэргийг байршуулсан юм.
. . .
Цаг үеийн мэдээ
03