СЭТГЭЛ ЗАСАЛ, БА СТРЕССИЙГ ДАВАН ГАРАХ АРГАХ ЗАМ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-23 | 45Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас албан хаагчдыг чадавхжуулах хүрээнд бүтэн жилийн сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа билээ

. Энэ хүрээнд Клиникийн профессор, сэтгэл заслын ахлах зэргийн эмч О.Баатаржав “Сэтгэл засал, ба стрессийг даван гарах аргах зам” сэдвийн хүрээд сургалт зохион байгуулав. Уг сургалтад тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Өнөөдрийн хурдтай хөгжиж буй нийгэмд хүмүүс ажлын байрны стресст өртөх нь элбэг. Энэ нь урт хугацаанд үргэлжлэх нь хор уршигтай байдаг. Ажлын байранд стресс удаан хугацаагаар үргэлжлэх нь ажлаас халшрах хам шинж үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Энэ үед сэтгэл зүй заслын эмчилгээ зайлшгүй хийх ёстой гэж ДЭМБ зөвлөдөг байна.

Иймд хүн ажил мэргэжлийн онцлог, стрессээс үүдэлтэй түрэмгий байдал, цочмог зан, ажлаас халшрах хам шинж гэх мэт ааш авир гарч байгаа бол өөрийгөө анзаарч тухай бүр сэтгэлч зүйч болон мэргэжлийн сэтгэл засалчид хандаж байх нь хамгийн чухал аж.
