ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.12.04
2025-12-04 | 1232025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Пүрэв гараг
08.30 цагаас
1. “Цагаант Дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” 0215 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгсон.
2. “Бодь интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал тэргүүлэх аудитор Д.Энхболд, аудитын менежер Б.Саруул, ахлах аудитор Б.Батдэлгэр нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 7642 дугаар захирамжийг хүсэлт гаргагч прокурор Я.Болортуяагийн гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч прокурор Я.Болортуяагийн гомдлыг хангахгүй орхисон.
3. “Рандонехорс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4. “Анир бэхи” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 613 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
5. “Цагаан их гүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 689 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
10.30 цагаас
6. “Флюорит Ланд Фактори” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 117 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7522 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Монгол шуудан ХК-ийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
8. Ж.Волоожийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7479 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
9. “Энх-Өглөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
10. Х.Ерланы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын газарт холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 074 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
11. Г.Солонгын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 640 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Шоппи” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
12. Ө.Өлзийбаасангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 633 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол