“Жендэр ба Монгол Улсад тулгамдсан жендэрийн асуудлууд” сэдэвт сургалт зохион байгуулав
2025-11-14 | 45Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жендэр ба Монгол Улсад тулгамдсан жендэрийн асуудлууд” сэдэвт сургалт зохион байгуулав.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын шинжээч Д.Батхишиг удирдан явууллаа. Тус сургалтаар манай улсад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа цаашдын зорилтын талаар сонирхолтой зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн байгууллаа дахь Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, ажил хөдөлмөр, ар гэрийн амьдралын тэнцвэрт байдал, шийдэх арга замын талаар харилцан ярилцаж, санал сэтгэгдлээ солилцсон юм. Сургалтын үеэр албан хаагчдаас жендэрийн суурь түвшинг тодорхойлох сонирхолтой тоглоом тоглуулж, түрүүлсэн ажилтанд гарын бэлэг гардууллаа.