“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ 3000 ГАРУЙ МОД ТАРИЛАА
2025-10-17 | 39Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Тус шүүхийн Тамгын газраас мод үржүүлгийн “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай хамтран Төв аймгийн Баянхангай сум дахь 90 хувийн цөлжилттэй бүсэд мод үржүүлэх, байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2022 оноос мод тарьж эхэлсэн. Жил бүр хамт олноороо суулгасан суулгацууддаа усалгаа, арчилгаа хийхээс гадна нэмж мод суулгах ажлыг тогтмол хийж заншсан.

“Ногоон ази сүлжээ” ТББ нь нийт 100 га газарт 75000 мод тарих боломжтой бөгөөд 4 төрлийн мод тарьж, 5 төрлийн суулгац ургуулдаг. Өмнөх онд 20000 мод суулгахаар төлөвлөснөөс нийт суулгасан суулгацын 92 хувь нь амжилттай ургаж байна.

Өнгөрсөн хавар тус шүүхийн хамт олон 900 орчим мод тарьсан бол, өнөөдөр /2025.10.17/ намрын налгар өдөр таарч 150 гаруй мод нэмж суулгаснаар сүүлийн 4 жилийн хугацаанд 3000 гаруй мод тарьж нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэн ажиллаж байна.

“Нэг мод таривал энэ насны буян
Хоёр мод таривал хойд насны буян” хэмээдэг.
Иймд иргэн бүр үр хойчдоо сайхан ирээдүйг үлдээхийн төлөө үүргээ ухамсарлан мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, байгаль, эх дэлхийгээ нөхөн сэргээх үйлсэд бүх нийтээрээ оролцохыг манай хамт олны зүгээс уриалж байна.