-1

“ШҮҮХИЙН ИЛ ТОД БАЙДАЛ-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-10-21    |   138

Монгол Улсын дээд шүүх Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай /IDLO/  хамтран “Шүүхийн ил тод байдал-Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” уулзалт өнөөдөр /2025.10.21/ боллоо. Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр,  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон тус байгууллагын төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, шүүхийн Тамгын газрын дарга нар мөн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний эхэнд Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Шүүхийн ил тод байдал-Улсын дээд шүүхээс шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ”,  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго “Хялбар ажиллагааны шүүхийн /ДЭИХХААШТШ/-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өгсөн юм.

Мөн дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд олон улсын туршлага, нэвтрүүлж болох боломжит хувилбарын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтын үеэр сэтгүүлчид “Зарим шүүхийн шүүх хуралдааны танхим харанхуй, микрофон нь ажилладаггүй, шаардлага хангахгүй техникээр дуу, дүрсгүй шууд дамжуулж байгаа нь нээлттэй, ил тод байх зорилго биелэхгүй байна. Түүнчлэн Shuukh.mn”-д зарим шүүхийн шийдвэр орохгүй байна. Тухайлбал, гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр орсон ч давж заалдах шатных нь ороогүй эсвэл эсрэгээрээ хяналт нь орсон ч анхан, давах нь орохгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч сэтгүүлчидтай харилцахдаа хүний үндсэн эрхэд халдах тохиолдол түгээмэл гарч байна” гэдгийг онцолж байв.

Түүнчлэн олны анхаарлын төвд орсон авлига, албан тушаалын хэргийн шууд дамжуулалтыг устгалгүйгээр “Youtube” сувагт байршуулдаг болох, шүүхийг сурвалжлахтай холбоотой холбогдох журамд өөрчлөлт оруулж, илүү уян хатан болгох, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний танхимын шүүх хуралдааны зар хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, хэргийн хураангуй товч мэдээллийг багтаах, Шүүхийн академиас хийсэн судалгааг мэдээллийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныхнаас хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд оролцогчид Улсын дээд шүүхийн үзвэрийн танхим, номын сан, шүүх хуралдааны танхим, шууд дамжуулалтын өрөөтэй танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

. . .

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-nam-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-da-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/phong-kham-phu-khoa-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/kham-xuat-tinh-som-o-dau-ha-noi.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-phu-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanNevadoRuiz/Paginas/Paginas/Garbagecan/chi-phi-kham-nam-khoa.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-kham-phu-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/hut-thai-co-dau-khong.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/chi-phi-chua-benh-lau-het-bao-nhieu-tien.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/chi-phi-kham-nam-khoa.html

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/Documents/blog/tu-van-benh-phu-khoa-voi-bac-si.htm

https://www2.sgc.gov.co/sgc/volcanes/VolcanCumbal/PublishingImages/Paginas/blog/cach-pha-thai-an-toan.htm