ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2025.10.08
2025-10-08 | 1342025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Лхагва гараг
08.30 цагаас
1. “Ти Эм Жэй групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 579 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэнгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. Г.Даваалхагвын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 6006 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 421 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Зэумар замбала” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоогийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
4. Б.Жамбалын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярмаагийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
5. М.Гантулгын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
6. “Анарпринт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургууль, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10.30 цагаас
7. “Эдмонс фарм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
8. “Баясах түшээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 038 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
9. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 431 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Мөнхзүмбэр” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батсүхийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
10. “Эм Юу Си Ресорсез” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан гуравдагч этгээд “Маншил уул” ХХК-ийн төлөөлөгч П.Наранхүүгийн хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
11. Ц.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 017 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13.30 цагаас
12. Ш.Цэрэнлхам нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13. “Дорнод гурил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
14. “Борталын хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 501 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0252 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн төлөөлөгч Ө.Алтансувдын гомдлоор
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
16. “Ажийн болор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 322 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
17. В.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 6176 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.
15.30 цагаас
18. “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
19. “ТЭБО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6029 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
20. “Сайхан тэрх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
21. М.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч М.Цогтгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
22. “Талст молор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 541 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
23. “Бат комплект” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 558 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол