ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.07.04
2025-07-09 | 1922025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баасан гараг
10.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3924 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ш.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
2. “Ньюфлюорит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 311 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
3. “ЭСК-инженеринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн замын хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч “ЭСК-инженеринг” ХХК-ийн захирал Ц.Жаргалсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
4. А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 017 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
5. “Саруул сайн” ХХК, “Истерн брайт сентури” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
13.30 цагаас
6. Э.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 3867 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
7. Ц.Алтанцэцэгийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэрмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 366 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
8. “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 243 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
9. “Оаквүүд капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 274 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
10. “Монсудар паблишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол