ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.07.01
2025-07-09 | 131
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мягмар гараг
08.30 цагаас
1. “Огторгуйн урсгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 289 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батболдын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гао Линжон нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, тус газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
3. С.Шагдарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 007 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
4. Д.Мөнхтамирын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
10.30 цагаас
5. “Адамасмайнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Батцэрэн, Ц.Отгонцэцэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
6. М.Орхонбаярын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сайнсанаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 381 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ж.Сайнсанаагийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
13.30 цагаас
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3772 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Монголтур рисорт” ХХК-ийн захирал Г.Одгийвийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 3673 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Гурванмөнх хаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3821 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч П.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
10. “Камдер” ХХК-ийн гомдолтой, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 345 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
11. “Жи Жи Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Батбаатарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
15.30 цагаас
12. Ц.Энхжингийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 3732 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзолын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3779 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
14. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3768 дугаар захирамжийг “Смарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3641 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Сигма Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнцацралын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
16. М.Ариунболдын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол