ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАН АЖИЛЛАЛАА
2025-02-24 | 14Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2025 онд 5 зорилго, 9 зорилт, 78 арга хэмжээг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр батлуулан ажиллаж байна.
Тус шүүхийн Тамгын газраас “Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг сайжруулах” жил болгосон мөн Шүүхийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүхийн захиргааны ажилтнуудыг мэдээллээр хангах, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор уулзалт, хуралдааныг зохион байгууллаа.
Дээрх хуралдаанаар шүүхийн Тамгын газраас хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн албан тушаалын чиг үүрэг, ажлын дотоод зохион байгуулалт, уялдаа холбоог танилцуулахаас ганда 2025 он гарсаар шинээр батлагдсан дүрэм, журам, хэрэгжүүлсэн ажил болон хэргийн хөдөлгөөний хяналт-шинжилгээний үнэлгээ, түүний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар асуудлаар санал солилцсон уулзалт боллоо.