ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ “ЭРХ ЗҮЙН ПРОЦЕСС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАА
2024-03-29 | 408Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрх зүйн процесс” эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ “Эрх зүйн процесс”: Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн хөгжил сэдвээр зохион байлуулж байгаа бөгөөд энэ удаа тус сургуулийн 90 жилийн ой Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Дотоод хэргийн их сургууль, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимтай хамтран 2024 оны 03 сарын 28-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгуулсан байна.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын их сургууль болон бусад их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас 30 гаруй илтгэл ирүүлснээс хурлын агуулгад нийцсэн 8 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО