ДОТООД СУРГАЛТЫГ “ЦАХИМ ЭРИН БА ХҮНИЙ ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-25 | 292Тус шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн Тамгын газрын үргэлжилсэн дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзоригийг урьж, “Цахим эрин ба хүний хувийн халдашгүй байх эрх” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 2024.03.26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчид хамрагдаж, хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзориг албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, мэдээ, мэдээллээ солилцож, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтын төгсгөлд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга цаашид судалгааны арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулах талаар харилцан санал солилцож, сонирхолтой сургалт орсонд талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он