Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-09-04

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-09-04

2024-09-04   |   Админ   |   97   |  

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр

  Лхагва гараг

 

08.30 цагаас

 

1. “Ай Ди Си проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 5860 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


2.  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, аудитын менежер С.Нацагдорж, “Гроут финанс” ХХК-ийн захирал Б.Бямба нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 264 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


3. Г.Баттүшигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


4. Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


5. Г.Сэр-Одын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 6735 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


10.30 цагаас

6. Б.Тувааны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


7. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн дүгнэлттэй, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 209 дугаар захирамжийг прокурорын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхисон.


8. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн дүгнэлттэй, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 207 дугаар захирамжийг прокурорын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхисон.


 

9. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдолтой, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Л.Болормаад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 206 дугаар захирамжийг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын гомдлыг хангахгүй орхисон.


10. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдолтой, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 208 дугаар захирамжийг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын гомдлыг хангахгүй орхисон.


11. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдолтой, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Ч.Баасанхүүд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 210 дугаар захирамжийг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас

12. “Монгол Их Коал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 574 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


13. “Алтайн хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч С.Гүнжинлхам, Б.Энхтогтох нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


 

14. Л.Должинбаатар нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0429 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


 

15. “Бэрэн групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор/Бусад-Шинэ/

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


15.30 цагаас

16. Ж.Батсүх, Ж.Эрдэнэбүрэн нарын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт тус тус холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай” 116 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ж.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


17. “Дрим Лейнд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Шаригатад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

  

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Болормаа