Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (еабхаб)-ын ардчилсан институт, хүний эрхийн алба (аихэа)-ны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (еабхаб)-ын ардчилсан институт, хүний эрхийн алба (аихэа)-ны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2024-06-10   |   Админ   |   90   |  

       Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгуулийн ажиглах хорооны Хуулийн шинжээч Мариана Скопаг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар хүлээн авч уулзлаа.

       Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны хуулийн шинжээч нь хууль эрх зүйтэй холбоотой, системийн хувьд өөрчлөх, сайжруулах шаардлага байгаа эсэх, үнэн зөв тоо баримт, мэдээллийг түргэн шуурхай авч, мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр сонгуулийн дараа нэгдсэн зөвлөмж гаргаж, хэвлэлийн бага хурлаар нийтэд мэдээлдэг байна.

       Хуулийн шинжээч Мариана Скопа хэлэхдээ “Шүүхийн зүгээс нээлттэй, найрсаг хүлээн авч, хамтран ажиллаж байгаад баярлалаа” гэв.

       Шүүхийн Тамгын газрын даргын зүгээс “Шүүхийн хөгжлийн бодлогын барим бичиг” батлагдсанаар томоохон өөрчлөлтүүдийг танилцуулахаас гадна сонгуулийн маргаантай холбоотой хэргийн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан “олон нийтэд шүүх хуралдааныг шууд дамжуулах хүсэлт”-ийг хангаж, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж буй талаарх мэдээллийг өглөө.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он