Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-05-14

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-05-14

2024-05-14   |   Админ   |   129   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

Мягмар гараг

 

08.30 цагаас

1. Ё.Амгалангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 598 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлох тухай” 3325 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


3. О.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


4. “Нарт магнай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.


10.30 цагаас

5. “Октагон солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0185 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Удаанжаргалын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 3470 дүгээр захирамжийг гомдол гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Гансувдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


7. “Эйч эл кэй эм эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.


8. Х.Хуанганы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


9. Д.Ган-Очийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3661 дүгээр захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.


13.30 цагаас

10. “Эрдэсналайх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3576 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сампилноров, өмгөөлөгч Н.Тэрбиш нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


11. Т.Тамирболдын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 0060 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


12. Т.Өмиржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0014 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.


13. Ө.Оюун-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуягт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0188 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


14. Б.Димагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0263 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн             Б.Мөнх-Өлзий