Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-09   |   Админ   |   224   |  

       Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: төлөвшил, сорилт” сэдэвт хэлэлцүүлгийг тус шүүхийн “Green Hall” буюу ногоон танхимд зохион байгуулагдлаа.

       Өнөөдрийн хэлэлцүүлэгт мөн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд: Хуульч, өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Б.Анхбаяр, “Захиргааны процессын эрх зүйн гомдол уу, эсвэл нэхэмжлэл үү” сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор С.Эрдэнэболор нар илтгэл танилцуулсан юм.

       Хэлэлцүүлгийн төгсгөлд илтгэлээр хөндсөн сэдвийн хүрээнд хуульчид захиргааны байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч, хуулийн сургуулиудын багш нарын зүгээс санал бодлоо солилцон, асуулт, хариулт өрнүүлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.05.09