2024-03-29 | Админ | 387 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр
Пүрэв гараг
08.30 цагаас
1. “Хөвсгөл-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
2. “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 573 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Террасийд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
4. “Пи Си Эф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2490 дугаар захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
10.30 цагаас
5. “Урагшлах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
6. Т.Навчаагийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 2303 дугаар захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
7. “БТБ Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 0126 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
8. Ч.Мөнхцацралын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
13.30 цагаас
9. Ж.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2114 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
10. Санчир Ундрах ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2113 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
11. Ч.Эрдэнэжав, Ч.Баттулга, Ч.Гантулга нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
12. Ж.Баярсайханы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Мөнх-Өлзий