Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ” аян үргэлжилсээр...

“ДАРХЛААГАА ДЭМЖИЦГЭЭЕ” аян үргэлжилсээр...

2024-03-28   |   Админ   |   84   |  

       Тус шүүхийн Тамгын газрын “Залуучуудын зөвлөл” нь хамт олны дундаас сонгогдсон төлөөлөл бөгөөд байгууллагын хамт олны эв нэгдлийг бататгах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

      Залуучуудын зөвлөл нь 2024 онд 5 зорилт 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө баталжээ.

      Дээрх арга хэмжээний хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, биеийн дархлааг сайжруулах, ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт аргаар чанасан амин дэмтэй, “С” витаминаар баялаг халуун аарц, чацарганыг өдөр бүр бэлтгэж,  “Дархлаагаа дэмжицгээе” аяныг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он