Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2023-11-08

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2023-11-08

2023-11-10   |   Админ   |   267   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ


2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. “БДАЛТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” 8090 дүгээр захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасан.

2. Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Цэрэннадмид, А.Мядагмаа нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

3. Б.Билэгжаргалын нэхэмжлэлтэй, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 707 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  

4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5. “Монгол маск эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, “Таван толгой түлш” ХХК-д тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 8334 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


10.30 цагаас


6. “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8271 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.   

7. “Амьд хууль төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын тосны газрын даргад холбогдох, Нийслэл дэх аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8378 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.                                                                

8. “Олд констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8173 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.                                                                       

9. “Нуклер энержи монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.         

10. “Эй уан консктракн дизайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 642 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.


13.30 цагаас


11. О.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 651 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

12. “Мо Эн Ко” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Долгорсүрэнд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                                                                        

13. “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 8331 дүгээр захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.  

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 8564 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч Ж.Гандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагвын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.                                                                         

15. “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 629 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


15.30 цагаас


16. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ус сувгийн удирдах газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

17. “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Золжаргал, У.Мөнхчимэг нарт холбогдох Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.        

 

Энэхүү шүүх хуралдааны тоймыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        А.Алимаа