Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцлоо

Хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцлоо

2023-10-26   |   Админ   |   436   |  

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Шүүхийн байрны орчимд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулагдах, онцгой нөхцөл бий болсон үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах хамгаалалтын төлөвлөгөө”-г байгуулсан.

      Уг төлөвлөгөөнд тусгасан ажлын гүйцэтгэлийн биелэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд, дэд хурандаа Л.Батгэрэл  нартай тус тус уулзалт зохион байгууллаа.

      Уулзалтаар хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажил, шүүхийн харуул хамгаалалт, шүүх хуралдааны дэг сахиулагчийн хүрэлцээний дутмаг байдлаас үүсэх эрсдэл болон үүрэг гүйцэтгэх албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он