Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Гамшгийн үеийн дадлага сургуулилт боллоо

Гамшгийн үеийн дадлага сургуулилт боллоо

2023-06-08   |   Админ   |   424   |  

      Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулсан билээ.

      Энэхүү сургалтад тус шүүхийн Тамгын газрын захиргааны болон үйлчилгээний албан хаагчид хамрагдаж, дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага сургуулилт хийж идэвхтэй оролцсон бөгөөд улсын хэмжээнд нийт 400 мянган гаруй хүн хамрагдсан байна.  


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.06.08