Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-6-06

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-6-06

2023-06-02   |   Админ   |   391   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 29 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Эрээн толгой” ГХОХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                                                                                            

2. С.Батсайханы нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

3. “Барло ворлд монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэнд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 348 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

4. “Чандмань бар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас


5. “Ачлал налайх” ӨЭМТ, “Амьд-Эрдэнэ” ӨЭМТ нарын нэр бүхий 171 ӨЭМТ-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4221 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

6. “Визард констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, гуравдагч этгээд татаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 4042 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор /Шинэ/

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн                                                                                           

7. Б.Оюунжаргалын нэхэмжлэлтэй, Архивын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4329 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                            

8. Б.Лумжавын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


13.30 цагаас


9. “Зүмбэр орд өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаар магадлалтай захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                             

10. А.Энхбуйрын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 458 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

11. “Эрдэс увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Ой, усны тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2023/4214 дүгээр “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                              

12. Б.Цэвээндарь, О.Ёндонсамбуу нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0231 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

                                                                                  

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа