Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Хуульчийн про боно” өдөрлөгөөр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

“Хуульчийн про боно” өдөрлөгөөр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

2023-05-01   |   Админ   |   364   |  

       Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг 5 дахь удаагийн  “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг өнөөдөр /2023.05.01/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

      Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх энэ өдөрлөгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх оролцож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцооны талаар сурталчилж, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулга тараан ажиллаа.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2023.05.01