Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-27

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-27

2023-04-21   |   Админ   |   473   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Пүрэв гараг


08:30 цагаас


1. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн, Б.Энхтогтох нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Ц.Базарсүрэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

2. П.Баяртогтохын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                                

3. “Асар” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2907 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

4. “Лидер финанс ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 197 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

5. “Нэшнл койн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


       10.30 цагаас


6. “Эх голомтын илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 299 дүгээр магадлалтай захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

7. Увс аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Баярчимэгийн дүгнэлттэй, Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч А.Одгэрэлд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0073 дугаар захирамжийг прокурорын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                                        

8. “Сантхаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3214 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Денвер-11” СӨХ-ны гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

9. А.Чинбатын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

10. “Космо коал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                                            

11. “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 866 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


         13.30 цагаас


12. Ц.Баатарчулуун, Т.Содгэрэл нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 3164 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Ц.Баатарчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

13. Увс аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Баярчимэгийн дүгнэлттэй, Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч А.Одгэрэлд холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0071 дүгээр захирамжийг прокурорын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                                        

14. В.Баяр-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/2635 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

15. Д.Болормаа нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал                                                                                            

16. А.Энхжаргалын гомдолтой, иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


            15.30 цагаас


17. Б.Бат-Өлзий нарын нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын их баяр наадмыг зохион байгуулах хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3115 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

18. “Шаргал арвай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2023/0247 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                                         

19. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                                           

20. “АХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл                                                                                           

21. Иргэний Нисэхийн Үндэсний төвийн харъяа Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

                                                                                        

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа