Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-18

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-18

2023-04-14   |   Админ   |   315   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Мягмар гараг


08:30 цагаас


1. “Хөвсгөл-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад тус тус холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                                                                                                               

2. “Отгонтэнгэр групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар, тус газрын татварын улсын байцаагч Б.Алтанхуяг, Ц.Мөнхзул нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                                         

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3021 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Д.Хатанбаатарын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                                                                                        

4. Ч.Отгонбуяны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас


5. Г.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2604 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

 Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

6. С.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3084 дүгээр захирамжийг гуравдагч этгээд Г.Батчулууны гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

7. “Космо коал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


13.30 цагаас


8. Мандах-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа                                                                                     

9. Д.Чимидцэрэнгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 111/ШШ2023/0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10. О.Одсүрэнгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0135 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал                                                                                             

11. “Говь караван” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэширээт сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” 123/ШЗ2023/0222 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


15.30 цагаас


Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

13. Д.Золжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл                                                                                             

14. Г.Заяасайханы нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

                                                                                              

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа