Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-12

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-04-12

2023-04-07   |   Админ   |   394   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Лхагва гараг


08:30 цагаас


1. “Электрикком” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, хүсэлт шийдвэрлэх тухай” 2339 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


2. “Очгүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн 


3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2199 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Ардчилсан намын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэсувдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


4. “Арга барил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Т.Бат-Өлзий, Ж.Майнтуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2714 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10.30 цагаас


5. Б.Мөнхзул нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2417 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


6. Б.Тулгын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1996 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


7. Л.Алимаа нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийн хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн 


8. “Нарлаг өндөр тур” ХХК-ий нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


9. “Туяа-Ундрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор                  

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


13.30 цагаас


10. Б.Уранбилэг, Д.Бямбаа нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0001 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


11. А.Бадамдоржийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор       

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


12. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн 


13. “Эм Эн Жи Ар ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2483 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


14. Хөх үзүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15.30 цагаас


15. “Монтс” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


16.Хөсөгтөн аян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.Цогзолд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


17. “Парк вилла” СӨХ нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2755 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Эрхэм” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


18. “Борх минерал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


19. Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгонням, Л.Нарантуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа