Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.02.27-2023.03.10/

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.02.27-2023.03.10/

2023-03-20   |   Админ   |   213   |  

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд нийт 116 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 37 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 79 хэргийг хянан хэлэлцсэн.

     Хянан хэлэлцсэн 79 шүүх хуралдаанд оролцсон нийт 235 хэргийн оролцогчоос танхимаар 176, цахимаар 59 иргэн оролцсон байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2023.03.20