Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-03-14   |   Админ   |   533   |  

       Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын иргэн, захиргааны хэргийн шүүх, шүүхийн Тамгын газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох хүсэлт ирүүлснийг хүлээн авч, улмаар Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудтай туршлага солилцох уулзалт, ярилцлагыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Green Hall” буюу ногоон танхимд зохион байгууллаа.

      Уулзалтыг нээж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан үг хэллээ. Тэрээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, дагнасан шүүхийн онцлог, үйл ажиллагааны танилцуулгыг хийхдээ сүүлийн жилүүдэд шийдвэрлэж байгаа хэрэг маргааны төрөл, тоо өссөнөөр шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэж байгааг онцлон дурдаад энэ ч утгаараа чадварлаг шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх нь чухал гэлээ.

      Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар 2022 оны “Шилдэг менежменттэй тамгын газар”-аар шалгарсан сайн туршлагаас хуваалцахаар ирсэнд талархан хүлээн авч байна гээд тус шүүхийн хамт олны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье” гэжээ.

      Түүнчлэн Хэнтий аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохын зорилго, ач холбогдлыг танилцуулж хэлэхдээ “Манай шүүхийн хамт олны эерэг хандлагыг бий болгох, ажилдаа амжилт гаргах, хэргийн хөдөлгөөний менежментийг илүү сайжруулах хүсэл, зоригийг өвөртлөн ирснийг онцлоод биднийг найрсгаар угтан авсан танай шүүхийн хамт олонд баярлалаа, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

      Дээрх арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нь “Шүүхийн тамгын газрын 2022 оны онцлох ажлын тайлан”, түүнийг бичих аргачлал, гүйцэтгэлийн талаар QR код ашиглан танилцуулснаас гадна оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, туршлага хуваалцан сонирхолтой яриа өрнүүллээ.

      Уулзалтын төгсгөлд шүүхийн байр, ажиллах орчин нөхцөл болоод шинэлэг хэрэгжүүлсэн ажлуудтай биечлэн танилцаж, дурсгалын зураг татууллаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН  ТАМГЫН ГАЗАР

2023 он