Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс “шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах” чиглэлээр ирүүлсэн мэдээллийн тайлан

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс “шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах” чиглэлээр ирүүлсэн мэдээллийн тайлан

2023-01-20   |   Админ   |   410   |  

      Хууль, зүйн дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэг дүгээр хавсралтаар “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллахдаа тус шүүхийн Тамгын газарт 2022 оны тайлант хугацаанд 1988 шүүх хуралдаан явагдсанаас 1029 шүүх хуралдааны дэг, журам сахиулсан мөн 18184 иргэн цагдаагийн бүртгэлээр нэвтэрсэн талаарх мэдээллийг ирүүлжээ.

     2022 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд явагдсан шүүх хурлын тоо болон цагдаагийн алба хаагч шүүх хуралдаанд журам сахиулсан тоон мэдээлэл:


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР