Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШУДАРГА, ЗАРЧИМЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-12-02   |   Админ   |   281   |  

      Тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн стратеги төлөвлөгөө, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Хүний нөөцийг чадавхжуулах, ёс зүйн зөрчилгүй хамт олон болох”, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Канадын засгийн газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс, НҮБ-тай хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөлд хамрагдсанаар дараах сургалтыг зохион байгууллаа.

     Сургалтыг “Хэвшмэл ойлголт ба шийдвэр гаргалт”, “Зан үйлийн ухаан-Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ёс зүйн мухардмал байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Ёс зүйн менежмент ба байгууллагын соёл” сэдвүүдээр, төслийн ажилтан П.Баярцэцэг, О.Мөнхцэцэг, Б.Отгон нар төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл буюу зөөлөн хандлагад суурилсан сонирхолтой байдлаар явууллаа.

     Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдыг хамрууллаа.

     Энэхүү сургалтад хамрагдсанаар ажилтнуудын шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлийг дахин сэргээхийн ач холбогдлыг талаарх үнэтэй мэдлэгийг олж авлаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022 он