Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №15: “ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ”

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №15: “ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ”

2022-11-14   |   Админ   |   594   |  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна.

Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочноор: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаа оролцлоо.

Ярилцах сэдэв: “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”

Хөтлөгчөөр:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал

Сонсох линк:

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: anchor.fm/appellate-court

Mplus.mn: https://mplus.mn/@AppellateCourt


Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН  ТАМГЫН ГАЗАР