Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №14: “ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛЫГ ХАМГААЛАХ”

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №14: “ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛЫГ ХАМГААЛАХ”

2022-11-08   |   Админ   |   154   |  

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын ээлжит дугаарыг та бүхэнд хүрч байна.

     Энэ удаагийн иргэдэд зориулсан дугаарын зочноор:

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны Шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр,

     Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ихбаяр нар уригдан оролцлоо.

     Ярилцах сэдэв: “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах”

     Хөтлөгч:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга

     Сонсох линк:

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: anchor.fm/appellate-court

Mplus.mn: https://mplus.mn/@AppellateCourt


     Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

Facebook page: https://www.facebook.com/AppealsCourt

Twitter: https://twitter.com/AppellateCourt


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар