Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-11-03

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-11-03

2022-10-28   |   Админ   |   445   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. Ч.Нэргүйн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 173 дугаар захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


2. “Роял ньюкэстл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ундрал, Н.Мөнхдаваа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нараас давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


 3. “Чингисийн отог” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сугармаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


 4. “Мөнгөн бэх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 611 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас


5.“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 561 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


6. Г.Батбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


7. “Рфайд системс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


8. “ЛГБТ Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 674 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


9. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын Улсын байцаагч Б.Оюунтуяад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа