Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-09-29   |   Админ   |   274   |  

            НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон дэлхий даяар албан ёсоор тэмдэглэхээр тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш Ахмадын баярыг тэмдэглэж буй билээ.    

            Энэ өдрийг тохиолдуулан шүүхийн шинэтгэл, шилжилтийн түүхэн гэрч болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ахмад ажилтан Ж.Цэрэн, Х.Долгормаа нар шинэ залуу үедээ хандан урам, зориг хайрлаж үг хэллээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.09.29